首页>媒体聚焦
Монгол Ардын Нам:Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 1 сая юанийн тоног төхөөрөмж хандивлав
发布时间:2019-04-08 14:50

  来源:Монгол Ардын Нам

 

  Монгол Ардын Намын урилгаар БНХАУ-ын Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.

  Айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд зочиллоо.

  Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал Ш.Энхтөр, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзав.

  Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тантай дахин уулзаж байгаадаа  баяртай байна. 2017 онд  “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи, уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар,  тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье.  Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

  Сон Чинлин сангаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 1 сая юанийн өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлаж, батламжийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрд гардууллаа. Үүнд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах үйл ажиллагаанд тасралтгүй байнга ашиглагддаг дуслын автомат шахуурга, зүрх амьсгалын үйл ажиллагааг хянадаг мониторинг, нярайн инкубатор, нярайн агааржуулалт, нялхсын цацрагийн дулаан, савны шахуургын насос, мэдээ алдуулах машин, хүчилтөрөгчийг баяжуулах, хэт авианы систем зөөврийн, нярайн фотографи эмчилгээ гэх мэт 20 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжүүд багтаж буй аж.

 

  Сон Чинлин сан нь БНХАУ-ын хүндэт удирдагч Сун Чин Лин-г дурсан санан, түүний дуусаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд 1982 оны 5 сард үүсгэн байгуулагдсан тус улсын хамгийн том сан юм. Үйл ажиллагаа нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хүүхдүүдийн сайн сайхан болон эх орноо нэгдмэл байлгах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

 

 

  Айлчлалын бүрэлдэхүүн уулзалтын төгсгөлд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.